“Таванбогд” группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

“Таван Богд” Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээ гардан авлаа.

Тэрээр анх 1995 онд  “Таван Богд”  компанийг үүсгэн байгуулж, Японы FUJIFILM корпорацын гэрэл зураг боловсруулах лабораторийг нээн, 10  орчим ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.  Харин өнөөдөр 11,000 гаруй ажилтантай, 19 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компани томоохон групп болон өргөжин хөгжиж байна.

Тэрээр  “Таван богд” компаниа үүсгэн байгуулсан цагаас өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, гал эрмэлзэл, ур чадвар дүүрэн хамт олныг бүрдүүлж, дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг яг тэр стандарт, чанараар нь Монголын хэрэглэгчдэдээ хүргэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, үлгэрлэгч байх, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгохын төлөө ажиллаж байгаа баялаг бүтээгч, томоохон ажил олгогчды нэг болжээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *