Н.Түвшинбаяр хуралдаанд оролцоогүй ч МҮОХ түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ

МҮОХ өнөөдөр /2021.05.28/ Н.Түвшинбаярын асуудлыг хэлэлцэн хаалттай хуралдлаа. Хуралдаанаар Н.Түвшинбаярыг МҮОХны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар МҮОХны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.НаранбаатарМҮОХны гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо. Олон Улсын Олимпийн хорооноос Н.Түвшинбаярын асуудалд ямар ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгааг лавласан бичиг тогтмол ирж байна.  Ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй бол Монголын тамирчид олимпийн наадамд төрийн далбаагүй оролцож болзошгүй асуудал үүсээд байна.

Хуралдаанаар Н.Түвшинбаярыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Хуулийн байгууллагын шийдвэр гарах хүртэл түр түдгэлзүүлэх юм. Дүрмийн дагуу МҮОХны дэд ерөнхийлөгч миний биеийг үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахыг даалгалаа. Н.Түвшинбаяр хуралдаанд оролцон, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн ч хуралдаанд ирсэнгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *