Өнөөдрийн Зурхай: 2021/05/31
Матар
Хоёрдмол шинж давамгайлах өдөр. Эргэн тойрны хүмүүсдээ их хариуцлага бүү үүрүүл. Бусдын хэрэгт хутгалдахгүйг хичээ. Зарим асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал бүрдэхгүй бол яарах хэрэггүй. Та сэтгэл хөдлөлөө барихгүй бол бүгдэд нөлөөлөхийг хүснэ. Энэ нь эцэсдээ уур уцаарыг тань хүргэхээс өөр юу ч авч ирэхгүй.
Хумх
Ажил мэргэжлийн хүрээнд зарим үзүүлэлтэд уналт гарч болзошгүй. Үүсч буй асуудлуудыг буруу шийдэх, нөхцөл байдлыг бодитоор харахгүй байх зэргээс болж дэмий эрч хүч зарцуулж мэднэ. Зарим зүйл таныг туршиж буй гэдгийг мэдрэхийг од эрхэс анхааруулж байна. Маргалдаж муудалцсан найз нөхөдтэйгээ харьцаагаа сэргээхэд таатай байна. Ойр дотнын хүмүүсээс ирэх дэмжлэг танд их хэрэг болно.
Загас
Энэ өдөр санхүүгийн аз дайрах магадлалтай. Шинэ төсөл хөтөлбөрөөс муугүй мөнгө олж, амжилттай хөрөнгө оруулалт хийнэ. Энэ үед олсон мөнгөө зөв хөрөнгө оруулалт болгох нь таны ирээдүйд маш хэрэгтэй байх болно. Шинэ технологийн талаарх мэдээллийг нухацтай судлан, мэргэжлийн хүнээс сайн зөвлөгөө олж ав. Дэлхий ертөнц цоо шинээр өөрчлөгдөж буй мэдрэмжийг та авна. Энэ нь ихэнх талаараа үнэн байх болно.
Хонь
Санасандаа хүрэх гэж хэт их улайрснаас өөрийгөө болон дотнын хүмүүсээ эвгүй байдалд оруулж, ажил хэргээ нурааж магадгүй. Хамгийн итгэлтэй хүнтэйгээ сайтар ярилцаж аливаа шийдвэрээ гаргах нь оновчтой байх болно. Та бусдын төлөө санаа тавих, тэдэнд туслах хүсэл улам ихээр нэмэгдэнэ.
Үхэр
Тантай туршлагатай хамтрагч таарч асуудлаа даван туулахад тус болно. Бизнесийн түншүүдийн үйл ажиллагааны хамгийн тохиромжгүй үе өөрчлөгдөж, ахиц дэвшил гарна. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ чөлөөтэй үзэл бодлоо солилц. Таны ажилд гаднаас улс төр болон захиргааны байгууллагын нөлөө орох магадлал өндөрсөнө. Од эрхэс танд зөв шийдвэр гаргахад туслах болно. Гэр бүлдээ хэрүүл маргааныг бүү үүсгэ.
Ихэр
Удирдах ажилтай хүмүүсийн ажил төлөвлөснөөр эхэлнэ. Улс төрийн албан тушаалтнууд үнэнч шударга байвал нэр хүндтэй болж, гавьяагаа үнэлүүлнэ. Уран бүтээлч хүмүүс авьяасаа гаргах цаг нь болсон байна. Ажилдаа эзэн болсон бүх хүнийг од эрхэс ивээлдээ авна. Шинэ ажилд орох хүмүүсээс мэргэжлийн хүнээс тусламж зөвлөгөө авах нь тохиромжтой болохыг одод сануулж байна.
Мэлхий
Аливаа нүүр тулсан харилцаанд та өөрийн зан ааш хэвийн биш байгааг мэдэрнэ. Таны зан харилцаа тогтворгүй байвал зөв хэв маягийн тухай сэтгэлд хоногшсон сургаалиудыг сайн бодож дуурайхыг хичээ. Санхүү мөнгөний хуримтлал үүсгэх талаар ойр дотныхоо хүмүүстэй илэн далангүй ярилц. Энэ цаг үед олонх дуурайж байгаа хөрөнгө оруулалтыг дагаж туйлшрах хэрэггүй бололтой.
Арслан
Өрх гэрт баяр баясгалан ирж шинэ хүнээ хүлээж авна. Таны амьдралын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байна. Хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж магадгүй. Таны уйгагүй хичээл зүтгэл, тууштай байдлыг тань од эрхэс ивээх болно. Энэ өдөр таны хувьд хамгийн таатай байх болно.
Охин
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай өдөр. Орон байрны нөхцлөө сайжруулахад ихээхэн мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Худалдаа наймааны ажилд одтой байна. Гэхдээ энэ нь таны анхны оролдлого бол төдий л өндөр үр дүнд хүрнэ гэдэгт найдах хэрэггүй. Харин энэ цаг үед сайн судалгаа болон уйгагүй тууштай байдал хоёрын хослол нь тодорхой хугацааны дараа сайн үр дүнд хүрнэ гэдгийг ойлго.
Жинлүүр
Дарга удирдлагуудын зүгээс өвөрмөц үүрэг даалгавар ирж мэднэ. Таны амьдралд таагүй нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ. Хамт ажиллагсдын гаргасан алдаа, дутагдалтай холбоотой гэнэтийн ачаалал нэмэгдэх магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Хувийн амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулахын тулд бусдын тус дэм хэрэг болно.
Хилэнц
Бусдаас онцгойрох, хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах гэсэн муу оролдлого сайн зүйлд хүргэхгүй. Даруу төлөв байдлыг эрхэмлэ. Гэхдээ энэ нь буруу зүйлийн өмнө хараагүй дүр эсгэ гэсэн үг биш шүү. Хүмүүсийн атаархал, далд явуулга, хов жив таныг хүлээж байна. Энэ бүхэн таны туулах ёстой зам тул битгий их санаа зов. Та ирээдүйдээ итгэлтэй байж ажил хэрэг болон бизнест ямар арга замаар явах талаараа сайтар судлах хэрэгтэй.
Нум
Эргэн тойрныхонтойгоо зөрчилдвөл эрүүл мэндэд асуудал үүснэ. Эд хөрөнгөнд гол анхаарлаа хандуулалгүй өөрийн эрүүл мэндэд илүү анхаар. Зөв хооллож байх шаардлагатай байна. Хэт өөх тостой, хурц хоол хүнсийг тааруулж хэрэглэ. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болго. Энэ үед мэдлэг, мэргэжлээ ахиулан суралцахаар чармайж буй нумынхан амжилттай байна. Од эрхэс зөв нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь танд том түлхэц өгнө гэж зөвлөж байна.