Соёл урлагийн салбарынхан Соёлын Яамтай болгож өгсөн У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ
Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.29/ соёл урлагийн салбарынхантай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнол болох соёл урлагийн салбарынхантай уулзаж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа соёл урлагийн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, Чингис хааны музей, Төв номын сан, үндэсний түүхий музейн барилгын ажлуудыг эхлүүлсэн. Цаашид Үндэсний урлагийн их театртай болох ёстой. Соёл урлагаар дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд эргэлтэд оруулах хэрэгтэй. Хэрэв ард түмэн надад итгэл хүлээлгэвэл соёл урлагийн бодлогыг онцгойлон анхаарч ажиллах болно.
Ерөнхийлөгч болвол эв эвдэх бус эв нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлж, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх болно. Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүртэх, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ивээлдээ авах төрийн бодлогоо тодорхойлсон. Бид нэг улстайгаа бодож төрийн ажлаа хийх ёстой. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэн, Газрын тосны үйлдвэрийнхээ үүдийг нээх, хөгжлийн төмөр судас мянганы төмөр замаа бүтээн байгуулах, цахилгаан станцуудаа босгох, хүнс, түлш шатахуун, цахилгаан, эрчим хүч, дулааныхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох зэргээр хөгжилд тэмүүлсэн зорилтуудаа тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулсан. Малчид тариаланчид, баялаг бүтээгчид, хот хөдөөгийн иргэд рүүгээ чиглэсэн байгаль эхээ хайрлах, ногоон үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуй, газар тариалан, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг хөгжлийн бодлогоо тусгалаа” гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-үндэсний баялаг” гэсэн заалтыг тусгасан юм. Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. Дэлхийд танигдсан соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэх “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулан, соёлын салбарт эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. Соёл, хүмүүнлэгийн дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үндэсний соёл, ёс заншил, өв түүхээ ардын болон сонгодог урлаг, кино, рок поп, спорт, хүмүүнлэгийн бүх хэлбэрээр дамжуулан гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ хэмээн тусгасан байгаа юм. Уулзалтад оролцсон соёл урлагийн салбарынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед монгол соёлоо хадгалж, хамгаалах чухал шийдвэрүүд гаргасныг онцолж, салбараараа түүнийг дэмжихээ илэрхийллээ.
It’s not my first time to pay a quick visit this site, i am visiting
this website dailly and get good information from here all the time.
As time goes on, more and more registered charities are giving donors the option to donate cryptocurrency. After all, donating cryptocurrency and other forms of property comes with real tax benefits. Ether is a cryptocurrency whose blockchain is generated by the Ethereum platform. Ethereum is a decentralized platform that runs smart contracts: applications that run exactly as prorammed, without any possibility of downtime, censorship, fraud or third-party interference. Read more on official site. You can donate to us using the address below. A formal call to politicians over the weekend to return donations comes after a request from the company in December asking for recipients of FTX money to return funds voluntarily. “To the extent such payments are not returned voluntarily, the FTX debtors reserve the right to commence actions before the Bankruptcy Court to require the return of such payments, with interest accruing from the date any action is commenced,” FTX said in a press release.
https://yooubook.com/blogs/2791/apple-should-create-crypto-exchange-buy
On May 22, 2010, 10,000 BTC were exchanged for two pizzas in what is widely considered the first BTC purchase (at the time, one BTC was worth $0.004). Subsequently, others started accepting goods and services in exchange for Bitcoin which created a market big enough for robust price discovery — which is simply the free market method for determining an asset’s price. Since then, people have purchased everything from luxury goods to real estate using BTC. New Bitcoins are created as part of the Bitcoin mining process, in which they are offered as a lucrative reward to people who operate computer systems that help to validate transactions. Bitcoin miners — also known as “nodes” — are the owners of high speed computers which independently confirm each transaction, and add a completed “block” of transactions to the ever-growing “chain.” The resulting blockchain is a complete, public and permanent record of every Bitcoin transaction.