Ангуучийн сонголт ба сошиал эсэргүүцэл

Ангууч буюу Б.Баттөр Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг  дэмжинэ гэдгээ сошиал нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Гэтэл энэ үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл нь түүнийг сошиал орчинд “Худалдагдсан” хэмээн хүчтэй шүүмжлүүлэхэд хүргэжээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ, “Хэн нэгнээс хулгай хийж, худлаа ярьж бусдыг доош нь хийж, хэн нэгний татварын мөнгөөр, эсвэл хэн нэгнийг луйвардаж бусдыг доромжлоогүй зүгээр л өөрийн үзэл бодлоо иргэн хүний эрхийн дагуу сонгуулийн үзэл бодлоо пост хийж л илэрхийллээ. Тэгэхэд яагаад ингэж уур бухимдалтайгаар “Худалдагдсан” гэж хандана вэ. Мөн маш олон худал мэдээлэл явж байна. Олны танил хүмүүс үзэл бодлоо илэрхийлж болохгүй юм уу?  Илэрхийлбэл худалдагдсан юм уу? Бүх цаг үед өөрийн үзэл бодлоо  ил тод байлгахыг хичээнэ. Энэ хэл амнаас айгаад чимээгүй суувал залуусыг хэзээ ч улс төрд ойртуулахгүй, оролцох хүсэлгүй болгох байх” гэжээ.

Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Мөн хэнийг ч сонгох эрхтэй.  Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүн бүр хүндэтгэх нь зүй ёсны хэрэг юм.

Сонирхуулахад, холимог тулааны тамирчин Б.Баттөр нь өдгөө 27 настай. Тайландад болсон “Manhunt internathional 2017” загварын шоунд амжилттай оролцон тусгай шагнал хүртсэн. “Сайн уу, амьдрал минь”, “Анагаахын алдартнууд” зэрэг кинонд тоглосон. Инстеграммд 300 шахам мянган дагагчтай. Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Дотнын найзтайгаа хамтран Almigthy clinic нэртэй эмнэлэг байгуулсан. Туслалцаа хандив хэрэгтэй гэр бүл, хүмүүст туслан аян өрнүүлдэг. Өнөөдөр /2021.05.31/ есөн дүүгээ ганцаараа өсгөж буй охинд байрны түлхүүр гардуулан өгөх гэж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *