Хүүхдийн баяраар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно
Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 5-р сарын 8-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.
Энэ хүрээнд Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг улсын хэмжээнд тэмдэглэхгүй.
Тухайн өдөр үзэсгэлэн худалдаа, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян чиглэл өгсөн байна.