Б.Ариунболор: Дүү нараа буцаагаад алдчихвий гэж айсандаа буруу үйлдэл хийсэн

Ээжийгээ гэнэтийн ослоор алдаж, найман дүүгээ асрах газарт өгсөн Б.Ариунболор “Тухайн үед тэнгэр нураад ирэх шиг болсон” гэж хожим нь ярьж байсан юм.

Тэрээр дүү нараа өөрийн нэр дээр буцаан авч, өсгөж чадна гэсэн баталгаа үзүүлэхийн тулд түүнд амьдрах байр орон сууц хэрэгтэй байлаа. Улмаар хандивын аян зохион байгуулж өгч туслаач хэмээн Ангууч буюу Б.Баттөрөөс хүссэн билээ.

 

 

Үүний дагуу Ангууч ч цаг алдалгүй шийд гаргаж, даруй хандивын аян өрнүүлснээр UB Групп хандивын аянд томоохон туслалцаа үзүүлж, 120 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг Б.Ариунболор охинд бэлгэлээд байгаа юм.

 

 

Өнөөдөр буюу эх үрсийн баярын урд өдөр 8 дүү болон өөрийн нэг охиноо ганцаар асран халамжилдаг Б.Ариунболор охинд Сөүл Гарденд байршилтай 3 өрөө байрны батламжийг гардууллаа.

Энэ үеэр Б.Ариунболор охин “Тийм хэцүү үед надад тусламжийн гараа сунгаж, өөрийн гэсэн байртай болгож өгч байгаа та бүхэнд баярлалаа. Хандивын дансанд цугласан мөнгө, орон сууцны байршлын дагуу үүссэн маргааныг цахим хаяг дээрээ бичихдээ би их айсан байсан. Бүтэн жилийн хугацаанд маш их хөөцөлдөж байж 8 дүүгээ өөрийн нэр дээр авч чадсан би буцаагаад асрах газарт нь алдчихвий гэж сандрахдаа бодлогогүй үйлдэл хийжээ. Намайг уучлаарай.” хэмээн нулимс дуслуулан хэлж байв.

 

 

Ингээд Б.Ариунболор охин өнөөдөр өөрийн гэсэн орон сууцандаа элэг бүтэн амьдрах боломжтой боллоо.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *