Баянчандмань суманд 6-р сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж.

Ингэхдээ зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдүүлэн зорчуулахаар захирамжилжээ.

Хөдөлгөөн хязгаарласан өдрүүдэд тус сумын худалдаа, үйлчилгээний газрууд 10:00-18:00 цаг хүртэл ажиллах ба сум дахь авто тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдвар 1,134 болоод байгаа юм.

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *