Хүүхдийн төлөө ажиллах Бамбарууш Кафе дахин нээгдлээ
Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилсан “Бүхнийг Хүүхдийн Төлөө” санаачилгыг дэмжин Моннис Группын эзэмшилд байсан Эвсэл Кашмерын байрыг дахин Бамбарууш Кафе болгон ажиллуулахаар боллоо.
Олон жилийн өмнө кафейн зориулалтаар ажиллаж байсан уг газар хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөдөг, хөгжих боломжтой байсан учраас Моннис Групп сайн дураараа тус байрын зориулалтыг дахин өөрчилж, зөвхөн хоол хүнсээр зогсохгүй техник технологи, хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх аж.
Уг нээлитийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг Дарга Д.Сумьяабазар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа нар хүрэлцэн ирж, талархлаа илэрхийллээ.