СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд усанд осолдож амиа алдах тохиолдол ихэсчээ
Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1 дүгээр баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байдалтай цогцсыг гаргалаа.
Мөн тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт усанд осолдсон байдалтай иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Санамж:
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ:НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс