|

Л.Мөнхтүшиг: Мутацилагдсан вирустай улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

Монгол улс агаарын хилээ нээж буйтай холбоотойгоор иргэдийн дунд үүсээд буй эргэлзээтэй асуултуудыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодруулан хүргэж байна.

  • Гадаад болон Монгол улсын иргэд бүгд хилээр нэвтрэх эрхтэй

Гадаадын болон Монгол улсын иргэншилтэй хэмээн ялган үзэлгүй Монгол улсад бизнесс, аялал жуулчлалын чиглэлээр ирж буй аль ч улсын иргэдийг хүлээн авна.

  • Мутацид орсон халдвар дэгдээд буй улсаас ирсэн иргэд 14 хоног хүртэлх хугацаанд тусгаарлагдана

Тухайлбал Энэтхэг, Өмнөд Америк, Өмнөд Африк зэрэг улсаас хилээр нэвтрэн орж ирэх иргэдийн эрсдлийг өндөрт тооцон 14 хоног хүрэлтх хугацаанд тусгаарлана гэсэн төлөвлөгөөг боловсруулалтын шатандаа байгаа.

  • Вакцинд хамрагдаад 14 хоносон бол тусгаарлахгүй

Хилээр нэвтрэн орж ирж буй иргэд ДЭМБ-ын зөвшөөрөлтэй аль ч вакцины 2 тунгаа бүрэн хийлгээд, 14 хоносон бол тусгаарлалтад оролгүйгээр гэртээ харина.

  • Вакцинаа хийлгээд 14 хоноогүй, вакцинаа хийлгээгүй иргэд 7 хоног тусгаарлагдана

Вакцинаа хийлгээгүй, вакцин хийлгээд 14 хоног болоогүй иргэд хилээр нэвтрээд 14 хоног тусгаарлалтад орох бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүдээс PCR шинжилгээний хариу шаардах юм.

  • Одоогоор 10 гаруй улсад зорчих боломжтой байна

Улсын хилээ нээх асуудал нь зөвхөн тухайн улсын асуудал биш, дэлхийн бусад гадаад орнуудтай хэлэлцэн зөвшилцөх шаардлага гардаг тул бүх улсад зорчих эрхтэй гэж ойлгож болохгүй. Тусгай нөхцөлтэй орнууд гэдэг нь вакцин хийлгэсэн эсэх баримт бичиг болон, PCR шинжилгээний хариу шаардаж буй хил нь нээлттэй орнууд гэж ойлгож болно.

  • Зарим улсууд виз өгөхгүй байгаа нь тухайн улсын дотоод асуудалтай холбоотой

Манай орны иргэд хамгийн олноороо оршин суудаг БНСУ виз өгөхгүй байгаа нь тухайн улс дотоодын эрсдлээ тооцоод, гаднаас нэмэгдэж болзошгүй халдварын хэмжээг дүгнэсний хүрээнд хийж буй шийдвэр юм. Үүнтэй холбоотойгоор манай улсын Гадаад Харилцааны Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, тодорхой шаардлага, стандартын хүрээнд иргэдээ хил хооронд зорчуулах арга замыг хайж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *