Нэр дэвшигч У.Хүрэлсүх Говь-Алтай, Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Завхан, Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.
Мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт эхлээд Завхан аймагт болсон бөгөөд тэрбээр “Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байх нь хамгийн чухал. Байгалийн баялгийн үр шимийг адил тэнцүү хүртэх нь шударга ёсны бас нэг зарчим. Байгалийн баялгийг хэн нэгэн, ямар нэгэн компани үйлдвэрлэж бий болгоогүй. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэнцүү хүртэж байх ёстой. Энэ бол шударга ёсны зарчим. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна” хэмээн онцлов.
Завхан аймгийн иргэдийн хувьд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол” уриатай мөрийн хөтөлбөрийг талархан дэмжиж байгаа нь уулзалтын уур амьсгалаас харагдаж байв. Зам дагаж хөгжил гэдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар автозам барих нь хөгжлийг тэлэх, цаг хэмнэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэн замын салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийж 2016-2020 онд 2100 км засмал зам, 2727 метр гүүр барьж ашиглалтад оруулжээ. Тухайлбал, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км автозамыг ашиглалтад оруулснаар Завхан аймаг нийслэлтэй засмал замаар бүрэн холбогдсон юм. Хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсоох хариуцлагай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Завхан, Өмнөговь, Баянхонгор, Увс зэрэг зургаан аймагт 35 аж ахуйн нэгж байгууллагын 46 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсныг Завханчууд сайшааж байв.
Дараагийн уулзалт Говь-Алтай аймагт үргэлжилсэн юм. Тус аймаг бол нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ээжийнх нь төрсөн нутаг юм. Тэрбээр ээжийнхээ төрсөн нутгийн зон олонтой уулзаж, Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн бүтээн байгуулалтын ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан онцлох заалтуудыг сонгогчдод танилцуулсан юм. Энэ үеэр тэрбээр “Сүүлийн дөрвөн жил Говь-Алтай аймагт өмнө нь өрнөөгүй томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, алтайчууд үр шимийг нь хүртэж байгаа. Тухайлбал, алс хотыг аймагтай холбосон автозам байна. Цаашид Ерөнхийлөгчөөр сонгогдвол орон нутгийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, УИХ, Засгийн газартай гар нийлэн ажиллана. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийслэлээс 1000 гаруй километр алслагдсан алтайчууд усан бассейн, хүүхдийн сургууль, нийтийн номын сантай болсон. Мөн Шарга, Халиун, Дарив, Цогт суманд улсын төсвийн зургаан тэрбум төгрөгөөр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн. Орон нутгийг эзэнтэй, амьдрах ая тухтай, орчин нөхцөлтэй болгож, хөгжлийг шат ахиулах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотгов. Говь-Алтай аймгийн иргэд “У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотын утааг мэдэгдэхүйц бууруулсан. Алдагдсан орд газруудыг эзэнжүүлж, ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртдэг жишиг тогтоосон. Хий хоосон ярьдаггүй, амлалтаа ажил болгож чаддаг хүн учраас бид дэмжиж байгаа” гэлээ.
Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Засгийн газартай хамтран шийдвэрлэхийг У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан юм. Тухайлбал, “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг орон нутгийн хот болгон хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх “Аймаг бүрт–жишиг бүтээн байгуулалт” хөтөлбөр санаачлахаар тусгасан. Мөн “Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана” хэмээн тусгаад байгаа юм. Тухайлбал,
– Алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгжүүд салбараа нээх, инновацид суурилсан шинэ үйлдвэр байгуулахыг хүү багатай зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалт, импортын бүтээгдэхүүнээс хамгаалах бодлогоор дэмжинэ.
– Хот орон нутгийн иргэдийг эх орныхоо экологийн цэвэр, хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол, аюулгүй, найдвартай хангах бодлогын хүрээнд улсын хэмжээнд зоорь, хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх “Органик хүнсний зоорь” хөтөлбөрийг санаачлан, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
– Байгальд ээлтэй нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдлийн даатгал, бүртгэл, мэдээлэлд суурилсан ухаалаг системтэй холбон, тогтвортой хөгжүүлэх
-“Эрсдэлгүй хөдөө аж ахуй” хөтөлбөрийг санаачлан, дэмжиж ажиллана.
– Хот суурин газраас орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засгийн цогц бодлогоор дэмжиж, хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, ая тухтай амьдрах бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлэх “Нутагтаа сайхан амьдаръя” хөдөлгөөн өрнүүлж ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.
I will immediately snatch your rss feed as I can’t to find your e-mail subscription hyperlink or newsletter service. Do you have any? Kindly permit me realize in order that I could subscribe. Thanks.
Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to more added agreeable from you! By the way, how could we communicate?