Сураггүй алга болсон С.Мичидмаа охин эсэн мэнд олджээ
Цахим мэдээллийн сайтуудад сураггүй алга болсон талаар мэдээлсэн охиныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж тус дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Тухайлбал, 10 настай С.Мичидмаа охин СХД-ийн Ханын Материал дахь гэрээсээ өчигдөр буюу 6 дугаар сарын 3-ны өдөр чемодантай хувцсаа аваад гарчээ.
Охин гарахдаа дүүдээ “Эгч нь 3 хоноод гэртээ ирнэ. Ээжид битгий хэлээрэй.” гэж хэлээд гарсан байна.
Охины ээж М.Солонгын мэдээллэснээр охин сүүлийн үед утсаа хэт удаан хугацаанд оролдож, цахим орчинд идэвхитэй байсан учраас тэрээр утсыг нь хураажээ. Утсыг нь хураасны дараа охин ээжийнхээ утаснаас өөрийн админ эрхтэй байсан “ОНЛАЙН АЖЛЫН ЗАР” группт “Онлайн ажилд хүн зуучилна” гэсэн пост бичээд гэрээсээ гарсан байсан гэсэн юм.
Тэгвэл одоо охин эсэн мэнд гэр бүл, асран хамгаалагч дээрээ очжээ.