|

Улсын алдарт уяач цолоор энгэрээ мялаасан ЭМЭГТЭЙ УЯАЧ Э.Цолмон

Монгол Улсын манлай уяач, “Иточу” компанийн захирал Т.Энхбатын гэргий Э.Цолмонд улсын алдарт уяач цол олгов.

Ийнхүү 1991 онд дээрх цолыг хүртсэн анхны эмэгтэй уяач Д.Хорлоодой гуайн дараа гардах гэж буй хоёр дахь эмэгтэй уяач болж байна.

Э.Цолмон Улаанбаатар хотод төрсөн ч аавынхаа төрсөн нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаар овоглодог. Түүний үндсэн мэргэжил замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер бөгөөд Украйны Харьковт төссөн.

Түүний нэр дээр 2004 оноос морь уяагдаж, 2008 оноос амжилт гаргаж эхэлжээ. Анхны хүлэг нь Төгс хүрэн морь бөгөөд тус хүлгийг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат уяач Ариунболдоос нөхөр нь худалдан авч, эхнэртээ бэлэглэжээ. Тийнхүү тэр жилээ Алтан овооны тахилга наадамд айргийн дөрөвт хурдалсан түүхтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *