Шугам сүлжээ засварлаж байсан иргэн цахилгааны хүчдэлд цохиулж, түлэгджээ
Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг иргэн цахилгааны хүчдэлд цохиулж, гэмтжээ.
Тодруулбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан Ц /32 настай, эрэгтэй/ нь зоогийн газрын гурван давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байжээ. Тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэжээ.