ЭМЯ: 1,189 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 ХҮН НАС БАРЛАА
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 62,585 болж нэмэгдэж байна.
Мөн хугацаанд 829 хүн эдгэрсэн бол 13 хүн энджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 76 настай эрэгтэй, 86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй, 72 настай эмэгтэй, 82 настай эмэгтэй, 47 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 66 настай эрэгтэй нар коронавируст халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн 10 гаруй хоногийн хугацаанд эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Булган аймагт тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй, Төв аймагт онош батлагдсан 64 настай эрэгтэй нар дээрх өвчний улмаас нас эцэслэлээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 52,812 иргэн эдгэрээд байгаа бол 301 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байгаа юм.