Дуулиант 15 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Авто тээврийн Үндэсний төвийн хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчаас үйлдсэн эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн 12 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ажлын хэсгийн гишүүд Улсын Ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд ирүүлсэн 43 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 27 иргэнтэй биечлэн уулзжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link