Д.Энхбат: Эхнэр бид хоёрын ковидийн тест эерэг гарч, ТУСГААРЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат болон түүний эхнэр Коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Энэ тухай тэрбээр твиттер хуудаснаа жиргэжээ.
Д.Энхбат болон түүний багийнхан Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаар явж байгаад халдвар авсан байна. Тодруулбал, тус аймаг дахь “Зөв ХҮН электорат” эвслийн анхан шатны нэгжийн дарга халдвар авсан байжээ.
Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны ажлаар Дорноговь, Говьсүмбэр аймгуудад очих дутуу байсан юм.