Иргэн Г.Ган-Очир АН-аас 75 сая төгрөг авч, хуурамч мэдээлэл хийснээ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнг эрх баригчид санал тоолох хар машинаар хакердсан гэх мэдээллийг өнгөрсөн сарын 25-нд АН-ын төв байран дээрээс иргэн Г.Ган-Очир хийсэн. Тэгэж мэдээлэл хийснийхээ дараа алга болсон түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хоёр хоногийн өмнө Хандгайт орчмоос баривчилсан.
Тэрээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө АН-аас 75 сая төгрөг авч худал мэдээлэл цацсанаа хүлээжээ. Тодруулбал, “АН-ын дарга М.Тулгатаас 75 сая төгрөг авч эрх баригчид хар машиныг луйвардсан гэх агуулга бүхий контентоо бэлтгэсэн” гэж мэдүүлсэн байна.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл уржигдар зохион байгуулсан жагсаалынхаа үеэр “Иргэн Г.Ган-Очирыг хаана байгааг хэлж мэдэхгүй байна. Олдох л юм бол хамгаалалтад авна” гэж ярьснаас харахад бэлтгэсэн жүжиг нь хол явалгүй илчлэгдэж буй бололтой.
С.Наран