Д.Амарбаясгалан: Коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх СУРТАЛЧИЛГААГ ӨНӨӨДРӨӨС ЗОГСООЖ байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдөд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат ковид19 вирусийн халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлагдсан нь олны анхаарлыг татсан сэдэв болж байна.
Нисдэг тэргээр орон нутагт ажиллаж байсан нэр дэвшигч Д.Энхбатын хувьд цаашид иргэд, сонгогчидтой биечлэн уулзах боломжгүй болж байгаа юм.
Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ерөнхий менежер МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх СУРТАЛЧИГААГ ӨНӨӨДРӨӨС ЗОГСООЖ байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдвар нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр /2021.06.05/ зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ” хэмээн жиргэжээ.