Согтуу жолооч орон сууцны зогсоолд байршуулсан 20 гаруй автомашиныг мөргөжээ

Баянгол дүүргийн 14-р хорооны 13-ын Б, В, 14-р байрны гадаах зогсоол дээр болон зам дагуу байрлуулсан 20-иод машиныг Prius-30 машинтай согтуу эрэгтэй жолооч мөргөсөн хэрэг гарсан байна.

Зургаадугаар сарын 5-ны 22.00 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд гадаа чимээ дуугарахад зогсоол руу харсан цонхтой айлууд мэдэж, согтуу хүнийг зогсоожээ.

 

 


Оршин суугчид цагдаа дуудаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон жолоочийг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *