Б.Болдсайхан: Вакцинжуулалт өргөн хүрээнд яваагүй бол өдөрт 15 мянган халдвар илэрч, 1000 хүн нас барах байсан
Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 25 гаруй жилийн ажлын туршлагатай эмч юм. Тэрээр коронавирусийн одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр, “Шинжлэх ухаан гэдэг чинь шашин шиг юм биш. Маш олон судалгаан төвүүд дээр олон хүн дээр хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа шүү дээ.Тэр тусмаа ковид-19 бол дэлхий дээр анхных. Бид нар ярьдаг шүү дээ, би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гээд. Монголчууд ч алдаж байгаа, иргэд ч алдаж байгаа, Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнэсэлдээд л байж байна. Засгийн газар ч, АНУ ч алдсан. Америк ямар байсныг санаж байна уу, Нью Йоркод өдийд аймаар байсан шүү дээ.
Хүнээ тавих газар байхгүй массаар нь оршуулж байна шүү дээ дэлхийн 2-р дайн шиг. Бүгд алдаж байгаа. Гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон гэр бүлээрээ сүйрдэг уй гашуу эмгэнэл байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бусад оронтой харьцуулахад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь харьцуулаад л тэд нарын алдаанаас сурах ёстой.
Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Хоёрдугаарт огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан ч тариулаагүй ч бүх хүн дээр халдвар орж ирнэ. Тэндээс бидний бие рүү нь ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой юм байгаа. Дэлхий даяар 1,2-р вакцин хийлгэсэн хүмүүс бол нэлээд өндөр хувьтай 4%, 5% нь халдвар авч байгаа. Тэрнээс ч өндөр байгаа зарим орнуудад мутаци гэдгээсээ хамаараад, Монголд харьцангуй бага, азаар Засгийн Газар маш сайн ажилласан.
Би иргэн хүнийхээ хувьд, эмч хүний хувьд Монголын Засгийн Газарт, Ерөнхий сайдад Гадаад Харилцааны сайдад, Сангийн сайдад, Онцгой комиссынхонд бүгдэд нь талархмаар байгаа юм. Монгол улс баян тарган хүчтэй чадалтай улс биш. Эдийн засаг, мөнгө, эрүүл мэндийн системийн хувьд ч бай. Гэтэл жилийн өмнө Хятадууд дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэдэн арван мянгаараа хэвтээд, гудамжинд үхээд яаж сүйрч байлаа.
Гэтэл жилийн өмнө Хятадууд дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэдэн арван мянгаараа хэвтээд, гудамжинд үхээд яаж сүйрч байлаа даа. Хятад байтугай Америк, Солонгос, Итали, Франц, Европийн хамгийн хүчтэй том улсууд Герман яаж уйлу байлаа. Бүх эмнэлгүүд нь дүүрчихсэн хүнээ авч чадахгүй хүнд нөхцөлд байсан. Манай Засгийн Газар, Онцгой Байдлын Комисс, Эрүүл мэндийн салбар, ЭМЯ сайн ажиллаад хүмүүс өндөр боловсрол, ухамсартай учраас энэ өндөр төвшинд 99% хүртэл 1-р тунгаа, 63% хүртэл 2-р тунгаа хийлгээгүй байсан бол өнөөдөр судлаачид, математикчдын прогнозоор бол доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд 1000-аас дээш үхэлтэй байх байсан.
Зөвхөн яг үхэх гэж байгаа хүмүүсээ аппаратад авна, заримыг нь авраад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяар ийм эмгэнэлтэй байх байлаа. Өнөөдрийн мэдээгээр 1300 гэсэн, 2 сая хүнээс 1300 гэдэг бол их бага хэмжээ 0.3% гэдэг бол байж болох хэмжээ. 2-р тунгаа хийлгэссн хүмүүсийн хувьд бүр ч бага байна.
Вакцинаа хийлгэсэн хүмүүсийн өвдөлт нь хүндэрч өвдөх нь харьцангуй бага. Бүр байхгүйтэй адилхан. Суурь өвчтэй хүмүүс хичнээн вакцин хийлгэлээ ч дархлаа муу тул тийм амар биш. Амархан өвдөх магадлалтай. 6 сарын 10 гэхэд 2-р тунгаа Улаанбаатарт дуусгана гэж байгаа юм. Вакцинаа хийлгээрэй. Тэглээ гээд өвдөлт бүр алга болохгүй. Тав арваар, магадгүй долоо хоногт нэг хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно. Ямар нэгэн ид шидийг хүлээх хэрэг байхгүй.
Хоёр дахь хэсэг нь хүүхдээр дамжиж байгаа. Халдвар авсан хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. Монгол хүүхдүүдийн орон 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30% байдаг. Тэд огт вакцин хийлгээгүй тул тэднээр дамжиж зарим нь өвдөж байна. Харамсалтай нь хүүхдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй болгодог, суурь өвчтэй болгодог, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхдүүд их байдаг. Засгийн Газрыг магтаад байгаагийн учир нь энэ намар хичээл эхэлнэ гэсэн.
Түүнээс өмнө хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл гайгүй байгаа вакцины нэг Pfizer-ийг 2.5 сая тунг гэрээ хийгээд оруулаад ирчихсэн байна. 1.3 сая хүүхдүүдээ өвтгөхгүй хүндрүүлэхгүй үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээс өөр арга байхгүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийхээс өөр арга байхгүй. Хамгийн түрүүнд би 15 настай хүүгээ аваачиж хийлгэнэ.” гэжээ.