Ханхүү Харри, Меган Маркл нар бяцхан охиноо өлгийдөн авлаа

Язгууртны суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаад байсан Английн ханхүү Харри болон түүний эхнэр Меган нар хүсэн хүлээж байсан бяцхан охиноо өнгөрсөн баасан гарагт өлгийдөн авчээ.

Хосууд охиндоо Лилибет “Лили” Диана Маунтбаттен-Виндзор гэх нэр өгсөн бөгөөд охин Калифорни мужийн Санта Барбарад байрлах эмнэлэгт мэндэлжээ.

Букингемийн ордноос “Хатан хаан, Уэльсийн хунтайж, Корнуоллын гүнгийн авхай, Кембрижийн гүн, гүнгийн авхай нар баяр хүргэж байна” хэмээн олон нийтэд мэдээлэлжээ. 

Охины нэрний тухайд Лилибет буюу элэнц эмээ, хатан хааны нэрийг сонгон өгсөн бол дунд нэрийг нь Уэльсийн гүнж, Диана эмээгийнх нь дурсгалд зориулан Лилибет “Лили” Диана Маунтбаттен-Виндзор хэмээн нэрлэсэн байна. 

Ингээд бяцхан охин Лили Английн Хатан Хааны 11 дүгээр ач хүүхэд нь болон мэндэлжээ.

Эх Сурвалж: www.bbc.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments