|

Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул ерөнхийлөгчид нэр дэвшигчид МЭТГЭЛЦЭХГҮЙ

Монгол Улсын долоо дугаар удаагийн Ерөнхийлөгчийн Сонгууль уламжлалын дагуу нэр дэвшигчид өнөөдөр /2021.06.07/ 17:30 цагаас мэтгэлцэх байсан хэдий ч ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул мэтгэлцэх боломжгүй болсон тухай МҮОНРТ-ийн зүгээс мэдэгдлээ.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар: Хэлэлцүүлэг 4 дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр бид төлөвлөж байсан. Намуудад үндсэн дэгээ танилцуулсан. Намууд хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн.

Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Д.Энхбатын хэвтэн эмчлүүлж байгаа Улсын Хоёрдугаар эмнэлгийн зүгээс “халдварын Улаан бүс рүү гаднаас хүн оруулахгүй, мөн өвдсөн иргэнийг гадагш гаргах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн Төрийн тусгай хамгаалалтын албанаас “Нэр дэвшигчдийг оролцуулах боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Бид аль ч хувилбараар Д.Энхбат гуайг студид авчирсан ч, эмнэлэгт нөгөө хоёр нэр дэвшигчийг оруулах боломжтой эсэхийг асуухад тийм боломж байхгүй талаар хариултыг бидэнд өгсөн. Тэгэхээр МҮОНРТ нэр дэвшигчдийн улс төрийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүйд хүрлээ. Бидний зүгээс сүүлийн долоо хоногийн  хугацаанд маш их хүн хүч, хөдөлмөр зарж бэлдсэн мэтгэлцээнийг дамжуулах боломжгүй болсонд харамсаж байна.

Цахимаар явуулна гэдэг телевизийн шийдэл биш. Телевизээр гарч байгаагийн шалтгаан нь студид ирж нүүр нүүрээ харж байгаад халз мэтгэлцдэг. Ярилцлага буюу форум, төрөл бүрийн хурлууд бол цахим хэлбэрт шилжсэн. Улс төрийн халз мэтгэлцээн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахимаар болсон түүх жишээ  одоогоор бид олж үзээгүй байна. Өмнө нь нэг удаа болж байсан тохиолдол бий ч тэр нь булхай хийгээд баригдаж байсан кейс байдаг. Өнгөрсөн хугацаанд АНУ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг нь коронавирусийн халдвар авсан тул мэтгэлцээнийг цуцалж байсан тохиолдол байдаг.

Шууд явуулах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр мэтгэлцээн гэдэг нь нүүр нүүрээ харж байх ёстой. Тэнд дуу хоолойны өнгө, ямар асуултад хэн яаж хариулж байна, ямар үг үйлдэл хийж байна гэдгээсээ хамаарч мэтгэлцдэг. Энэ зарчим алдагдах юм байна. Тэгш байдал алдагдана гэдэгт намууд байр сууриа илэрхийлсэн. Нэг нь өвчтэй эмэнэлэгт байхад, хоёр нь студид ирээд зогсчихсон гял цал орчинд байх нь зохимжгүй гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *