Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн коронавирусийн шинжилгээний хариу СӨРӨГ ГАРЧЭЭ

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2020.06.07/ коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл цацагдсан. Харин түүний ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тухай МАН-ын Ерөнхий менежер Д.Амарбаясгалан мэдээлжээ.

Тэрбээр “У. Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У. Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаран болж байна.

Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан.

Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ” гэжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *