Өнөөдрийн Зурхай: 2021/06/09

Матар

Жирийн амьдар, гэхдээ гайхамшигт итгэ. Магадгүй эргэн тойронд тохиолдож буй гайхамшгийг та анзаарч үнэлэхээ больсон ч байж. Амьдралын энгийн бүхэнд дасаж мэдэрч гутрахаас болгоомжил. Сэтгэл хөдлөл багатай тайван хүмүүсийг ч шалихгүй үйл явдал хямралд автуулж магадгүй.

Хумх

Уран бүтээл туурвихтай холбоотой ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахад тохиромжтой өдөр. Гэр ахуйн тавилга хэрэгсэл худалдаж авах болбол ээлтэй байна. Найз нөхөд танилуудын харилцаанд анхаарал тавь. Энэ өдөр бусадтай сөргөлдөөн үүсвэл таагүй үр дүнд гарна. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийг цуглуулан уулзахад сайн нөлөө шууд мэдэгдэнэ.

Загас

Шинэ ажил болон албан тушаалд шилжих бол түр хойшлуул. Энэ үед таны зарим хичээл зүтгэл талаар өнгөрөх магадлалтай. Мөн төсөл хөтөлбөр хүссэн үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Хамт ажиллагсадтайгаа харьцах үед хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсэж мэднэ.

Хонь

Аялал явах, шинэ танилуудтай харилцаа холбоо тогтоох зэрэгт тохиромжтой өдөр. Худал хуурмаг, хардлага сэрдлэгт өртөж болзошгүй тул бусадтай харьцах харьцааны асуудалд анхаар. Аливаад зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр бусдын саналыг хүлээн ав. Та ойрын хүрээнийхээ хэн нэгэнд нь танд сэтгэл дундуур байна. Ялихгүй зүйлийг цаг нь болж учрыг нь олдтол зөнд орхи.

Үхэр

Таны амьдралд тайван хангалуун тайван байдлыг авчрах хэв маягийг олно. Нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооход тааламжтай өдөр. Эхлүүлсэн ажил дээрээ санаснаа биелүүлэхэд тань хэн нэгэн саад болохоор санаархаж байна. Зарим үйл ажиллагаагаа далдуур идэвхтэй явуулах нь зохимжтой.

Ихэр

Аахар шаахар зүйлс, онцын шаардлагагүй зугаа цэнгэлд эрч хүчээ зарцуулахаас зайлсхий. Энэ өдөр тодорхой ажил хэрэг дээр төвлөрч, аль болох бага ярьж их хийх зарчим баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Мөн дээд шатны байгууллагад ажил хэргийн талаар хандахад таатай байх магадлалтай.

Мэлхий

Ах дүү, хамаатан садан, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгах эрсдэл байна. Ямар учраас ийм юм болдгийг тунгаан бодоход тохиромжтой цаг үе. Хөнгөн хийсвэр зан, хувийн хүслээ хазаарлаж чадахгүй байдал хайртай хүнтэйгээ муудалцахад хүргэж мэднэ. Өнөөдөр бусдаас бурууг хайх хэрэггүй.

Арслан

Үнэн худал хослох учир төөрөлдөж болзошгүй өдөр. Сэтгэлийн мөргөл бясалгал нь тайвширч, эргэцүүлэн бодох боломж өгнө. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, чухал ажил хэрэгтээ гол санаагаа оруулснаар та сэтгэл хангалуун үлдэх болно. Судалгаагүй шийдвэр, худал мэдээллийг нягтлаагүйгээс болж өөрийн болон бусдын эд хөрөнгийг үрэн таран хийх магадлалтай байна.

Охин

Таагүй байдлыг хүсэхгүй л бол биеэ сайн барь. Мөн энэ өдөр өөрийн эрүүл мэнддээ сайтар анхаарал тавь. Аливаа өвчин сэдэрч магадгүй байна. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гарга. Ажил амралтын зөв хэвшлийг одоогоос хэрэгжүүл. Сонирхолтой аялалд тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хадгалахыг зөвлөе.

Жинлүүр

Гэрээ хэлцэл өрнүүлж, арилжаа наймаа амжуулах өдөр. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Сайн тооцоолж чадвал нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно. Энэ өдрийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ. Хайртай хосууд харилцаагаа сайжруулах сайхан боломж гарна.

Хилэнц

Энэ өдөр хэрэгцээтэй эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Гэр бүлийн харьцаа итгэлтэй, найрсаг болно. Өөрийн удирдан зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсын хараатай болохоо мэдрүүл. Өмнө гүйцэтгэсэн ажлууд муугүй ашиг авчирч, санхүүгийн тогтвортой байдлыг эхлүүлнэ.

Нум

Үйл ажиллагаагаа өргөтгөх болон уран бүтээл туурвих зэрэгт таатай өдөр. Хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах тохиромжтой мөч. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Ханиад хүрч болзошгүй. Төсөөлөн бодох чадвар тань ажил хэрэгт бүтээлчээр хандахад тусална. Шинэ ажлаа амжилттай явуулахын тулд зөв ивээн тэтгэгч нартай холбоо тогтоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *