Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудсыг харандаагаар дугаарласан байсан
СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 15.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өглөө.
Ирцийн мэдээлэл өгсний дараа СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ бүртгэгдсэн гомдол, зөрчлүүдийн талаар танилцууллаа. Ингэхэд Баянзүрх дүүрэг дэх дугаар бүхий хэсгийн хороонд саналын хуудсыг дугаарласан байсан талаар ярилаа.
Тэрбээр “Иргэний гомдлын дагуу очиход хэсгийн хорооны ажилтан саналын хуудсуудыг харандаагаар дугаарласан байсан. Иймд шалгалт хийснээр тус тэмдэглэгээнүүдийг арилгасан” гэлээ.