Санал хураалтыг зогсоон ариутгал хийжээ
Өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ үеэр Хан-Уул дүүргийн 4-5 хэсгийн хороонд ариутгал хийхдээ үйл ажиллагааг нь зогсоожээ.
Холбогдох гомдол, мэдээлэл Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн байна. Гомдлын дагуу очиж шалгахад Засгийн газрын 152-р тогтоолын дагуу, мэргэжлийн хяналтын байгууллагууд хэсгийн хороодод ариутгал хийсэн байна. Гэвч доторх бүх хүмүүсийг гаргаж, санал хураалтыг зогсоож байгаад гүйцэтгэсэн нь иргэдийг бухимдуулжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос чиглэл өгч, ариутгалуудыг санал хураалтын үйл явцад үл нөлөөлөх байдлаар явуулахыг зааварласан байна.