20-24 насны сонгогчдын ирц яагаад хангалтгүй харагдаж байгаа вэ?
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ирцийн мэдээллийг насны бүлгээр нь хувьчилж авч үзвэл 65.14 хувь нь саналаа өгснөөр 65-69 насныхан хамгийн өндөр идэвхтэй харагдаж байгаа юм.
Гэвч энэ нь хүн амынх нь тоогоор авч үзвэл өөр болно. Өөрөөр хэлбэл 65-69 насны 61,155 сонгогч байгаа юм. Харин хамгийн муу идэвхтэй буюу 24.45 хувь нь саналаа өгөөд буй 20-24 насны нийт 216,569 сонгогч байна. Энэ нь даруй гурав дахин их тоо юм.
Энэ тоогоор авч үзвэл 20-24 насны 52,952 сонгогч саналаа өгчээ. Харин 65-69 насны 39,838 сонгогч сонгуульдаа оролцсон байна.
Бусад насны бүлгүүдийг авч үзвэл:
- 18-19 насны 27,769 сонгогч /83,108-аас/
- 25-29 насны 59,889 сонгогч /237,018-аас/
- 30-34 насны 86,177 сонгогч /284,963-аас/
- 35-39 насны 83,751 сонгогч /246,644-өөс/
- 40-44 насны 79,003 сонгогч /215,648-аас/
- 45-49 насны 76,659 сонгогч /194,012-оос/
- 50-54 насны 71,801 сонгогч /165,738-аас/
- 55-59 насны 71,369 сонгогч /142,834-өөс/
- 60-64 насны 62,563 сонгогч /106,431-ээс/
- 70+ насны 56,712 сонгогч /86,436-аас/ саналаа өгчээ.
Дээрх нь 17.00 цагийн байдлаарх ирцийн мэдээ аж.