У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангарагаа ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ ӨРГӨНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр орон даяар явагдаж МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, зургаан жил суух зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

“Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд заасан байдаг.

Тэгвэл албан эх сурвалжийн хэлж буйгаар шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө тангарагаа өргөхөөр болжээ. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн юм байна. Тэрбээр ийнхүү 53 насандаа Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүхэндээ зургаан жилээр анх удаа төр удирдах тэргүүнээр тодорч, ийнхүү шинэ хуудас нээж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *