Монгол Улс “UNLEASH Hacks” инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 орны нэгээр шалгарлаа

“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахад зорьж байгаа аж. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.  

“UNLEASH” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд залууст байгаа шинэлэг санаа, шийдлийг нэгтгэн, түүнийг хэрэгжүүлэхийг зорьдог олон улсын хөтөлбөр билээ. Түүний нэг салбар болох “UNLEASH Hacks” нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацын арга зүйд тулгуурлан тухайн улс оронд тулгамдсан асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх, залуучуудыг чадавхжуулах зорилготойгоор жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд явагддаг. 

Энэ удаагийн хакатонд 100 гаруй оролцогч, салбарын мэргэжилтэн, хамтран ажиллагч байгууллага оролцох бөгөөд 2021 оны зургаадугаар сарын 26 болон долоодугаар сарын 3-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдана. 

Мөн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд агаарын бохирдол гэж юу болох, түүнийг бууруулах оновчтой шийдлүүдийн талаар зөв мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор олон сонирхолтой үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ. 

Хөтөлбөрийн бүртгэл 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ. 

Хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах шалгуурыг хангасан байх ёстой. Эдгээр нь: 

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх; /Дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно/
  • Асуудалд шийдэл илэрхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Тогтвортой хөгжлийн зорилтууд, ялангуяа агаарын бохирдлын хүрээнд үүсэж буй асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байх;
  • UNLEASH Hacks-ын инновацын арга зүйгээс суралцах, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
  • 20-35 настай залууст нээлттэй.

Хакатонд шилдгээр шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт болон хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрх авах болно. 

Тус хакатонд шилдгээр шалгарсан баг дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан баг хоёр сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан баг нэг сая төгрөгийн шагналыг хүртэх аж.

Хөтөлбөрт дараах холбоосоор бүртгүүлээрэй. 

Бүртгэлийн линк: http://bit.ly/UnleashMN

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *