Хоёр иргэн монгол гэрт угаартаж нас баржээ
2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж /эр.54н/, О /эм.54н/ нар Монгол гэрт угаартсан байдалтай нас барсан байна.
Шалгалтаар гэрийн өрхийг бүтээж, яндангаа авсан, угаар мэдрэгчийн зай нь дууссан болох нь тогтоогджээ. Сүүлийн өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээсний улмаас иргэд угаартаж нас барах тохиолдол ихсэж байгаа тул яндангаа авахгүй, өрхөө бүтээж унтахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ