О.Цогтгэрэл: Ардчилсан намын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэж байна

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон АН-ын дотоод асуудлаар мэдээлэл хийж байна.

Монголын улс төрийн хоёр дахь болох АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ урьдчилсан дүнгээр хамгийн бага буюу 6 хувийн санал авлаа. АН-ын нэр дэвшигчид 72832 иргэн саналаа өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй. АН-ын гишүүд, дэмжигчдээсээ УУЧЛАЛТ хүсье.

Энэ удаагийн ялагдал бол АН-ын жирийн гишүүд биш, АН-ын удирдлагууд бидний алдаа. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллаагүй.

Монголын ардчиллыг сэргээх, иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд асар том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *