Look of Today: Б.Уянга “Энэ зуны тренд VUESHIELD маск”
“Look of Today” энэ удаагийн дугаартаа эрхэмсэг, үзэсгэлэнтэй бүсгүй Б.Уянгыг онцолж байна. Тэр 1996 онд топ модель Д.Болормаагийн загварийн дамжааг төгссөн төдийгүй “Гоёл-1997” наадамд оролцож байжээ.
Тэрбээр хэлэхдээ, “Загварлаг хувцаснаас илүү чанартай хувцас хэзээд миний сонголт байх болно” хэмээсэн юм.
Түүний өнөөдрийн out-look-ээс онцлоход энэ зуны тренд Vueshield маск гайхалтай зохицжээ.
Ингээд түүний “Look of Today” булангийн блиц асуултуудад хэрхэн хариулсныг сонирхуулъя.
Нэр ба нас: Б.Уянга, 40 настай
Ажил ба мэргэжил: Төрийн байгууллагад тасралтгүй 16 жил ажиллаж байна. Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Өнөөдрийн хувцаслалтын талаар сонирхуулбал: Өнөөдөр шаргал өнгийн, намирсан даашинзийг кет болон туфльтэй хослууллаа.
Хувцаслалт таны хувьд хэр их чухал вэ: Маш их чухал. Хүнтэй анх удаа уулзахад хувцаслалт түүний 50 хувийг илтгэдэг. Би хувцаслалтад их чухал ач холбогдол өгдөг. Сүүлийн үеийн загварын хувцаснуудыг сонгож өмсөхийг хичээдэг.
Дуртай брэнд:Michel and Amazonka, Monalun гэх мэт монгол дизайнеруудаа дэмждэг. Дэлхийн гэвэл LV брэндэд л дуртай. Учир нь үнэ цэнээ хэзээ ч алддаггүй, хуучирдаггүй, биенд эвтэйхэн, чанартай. Мөн Converse брэндийн кетэнд их дуртай.
Дуртай акксесиорууд: Том хэмжээтэй ээмэг, бөгж
Байнга биедээ авч явдаг зүйл: Уруулын будаг
Шүүгээнд байх ёстой хувцас:Хар, цагаан, тод улаан өнгийн хувцас.
Өнөөдөр амжуулахаар төлөвлсөн ажил: Зураг авалтын дараа найзуудынхаа House party-д очихоор төлөвлөсөн байна. Бид бүгд мэдээж дархлаажуулалтын II тундаа хамрагдсан.
Ирээдүйн зорилго:Мал аж ахуйтай болох. Сүү сүүн бүтээгдэхүүн, мах гэх мэт өрхийн хэрэгцээндээ эрүүл хоол хүнсийг хэрэглэх бодолтой байна.
Хобби буюу хамгийн их цаг зарцуулдаг зүйл: Фитнессээр хичээллэх дуртай. Сүүлийн гурван сар иогоор хичээллэж эхэлсэн. Сэтгэл санааны хувьд урьд өмнөхөөс илүү тайван болж байгаа нь их таалагдаж байна.
Чанартай хувцас уу загварлаг хувцас уу: Чанартай хувцсыг сонгоно. Учир нь чанартай хувцас өөрийн үнэ цэнээ хэзээ ч алддаггүй.
Инстаграм: b_uyangaa_81
“Look of Today” буланд маань цаг заваа төлөвлөн оролцсонд баярлалаа.