Зургадугаар сарын 15-наас ПСР шинжилгээ ТӨЛБӨРТЭЙ БОЛНО

Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болгох гэж байгаа талаар өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа “News.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр “Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна.

Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй” гэсэн байна. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт явуулын болон байнгын шинжилгээний цэгүүд ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *