Ц.Эрдэмбилэг: Жирэмсний 4 сараас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байна
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
- Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байгаа аж.
- Эдгээрээс 12 хүний бие хүнд байгаа бол хоёр эх ковидын хүндрэлээр буюу хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.
- PFizer вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар нэг сөрөг зааваргүй.
- Жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд вакцин хийнэ гэсэн зөвлөмж бий.
- Ургийн хөгжил 9 дэх долоо хоногт бүх эрхтэн бүрэлдсэн байдаг тул, жирэмсний дөрвөн сартайгаас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байна
Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах цэгүүд:
- Багануур ЭМТ-ийн А корпус
- Багахангай ЭМТ
- Баянгол 86-р цэцэрлэг
- Баянзүрх 97-р сургууль
- Налайх ЭМТ
- Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
- Сүхбаатар 69-р цэцэрлэг
- Хан-Уул механик инженерийн сургууль
- Чингэлтэй Аврагч спорт хороо