Шинээр 1782 халдвар бүртгэгдэж, 9 хүн нас барлаа
Өнгөрсөн хорин дөрвөн цагийн хугацаанд арван нэгэн мянга таван зуун хорин нэгэн хүнээс шинжилгээ авснаар 1782 тохиолдол шинээр батлагдаж, нийт Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 73896 боллоо.
Харин шинээр зуун ерэн зургаан хүн эдгэрч гарснаар нийт эдгэгсдийн тоо 56449 болжээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 1280 нь нийслэл Улаанбаатар хотод илэрсэн бол, 511 нь хөдөө орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь халдварын хүндрэлээр 9 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 351 болж өсжээ .