Хар Нууранд 6 хүүхэд машинтайгаа амь эрсджээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багт байрлах Хар Нуур руу загас барихаар явсан тус сумын 12 дугаар ангийн 6 эрэгтэй сурагч 6 дугаар сарын 10-нд машинтайгаа усанд осолдож, амь насаа алджээ.

Талийгаач сурагчдын цогцсыг өнөөдөр өглөө 5-10 метрийн гүнээс аймгийн ОБГ-ын алба хаагчид гарган авсан байна.

Сурагчдын нэг ааваасаа УАЗ 469 машиныг нь гуйн авч, загасанд явсан бөгөөд ийн осолдожээ.

Цогцсыг гарган авахдаа машиныг мөн уснаас гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *