Владимир Путин: АНУ, ОХУ хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд доод цэгтээ тулсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Харин үүнээсээ өмнө тэрээр NBS News сувагт ярилцлага өгөх үеэрээ “Сүүлийн үед Америк, Оросын харилцаа хамгийн доод цэгтээ хүрсэн” хэмээн онцолжээ.

Түүнчлэн Байден, Путин хоёр ирэх лхагва гарагт Женевт уулзах бөгөө энэ үеэр Байден Украйны эсрэг хийж буй давшилтууд болон, Орос улсын баримталж буй гадаад харилцааны бодлого АНУ-ын хувьд хэрхэн тэгш бусаар үйлчилж байгаа гэх мэт хоёр улсын харилцаанд сэв суулгасан асуудлуудыг хөндөн ярилцана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Мөн Путин ярилцлагын үеэр АНУ-ын экс ерөнхийлөг Трампын тухай дурдсан бөгөөд түүнийг  “Ер бусын, дахин давтагдашгүй, онцгой хувь хүн” хэмээн магтжээ. Харин шинэхэн ерөнхийлөгч Жо Байденыг улс төрийн үзэл нь тэс ондоо, ялгаатай нэгэн хэмээн тодорхойлсон байна.

Өнгөрсөн 3 дугаар сард Байден нэгэн илтгэлийн үеэрээ Путиныг алуурчин хэмээн нэрийдээд байсан бөгөөд энэ тухай Путинээс асуухад “Энэ мэтийн явдалд би огтхон ч анхаарлаа хандуулахгүй” хэмээн хариулсан юм. Харин ирэх 3 долоо хоногийн турш Европ тивээр айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа Байден “Орос улстай ямар нэгэн зөрчилдөөн үүсгэхийг хүсэхгүй байна” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

Одоо хоёр том гүрэний ерөнхийлөгчид, хоёр улсынх нь харилцааны түвшин хамгийн доод цэгтээ тулсан үед ямар хандлага үзүүлж, хэрхэн нэгнээ хүлээж авахыг харах л үлдлээ.

Эх Сурвалж: www.reuters.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *