Хойд Солонгост К-поп хөгжим сонсоод баригдвал цаазлуулна

Ким Жон Ун Хойд Солонгост К-Поп хөгжим сонсож байгаад баригдсан хүмүүст хатуу арга хэмжээ авах санаачилга гаргаж байна.

Тэрээр уг үйлдлийнхээ шалтгааныг “К-поп бол хүүхдүүдийг Өмнөд Солонгос Улсын соёл, хэв маягийн давалгаанд живүүлэх, хувцаслалт, үс засалт гээд бүх зүйлээр нь дамжуулан аажмаар эзлэх ХОРТ ХАВДАР мэт зүйл ” хэмээн тайлбарлаад байгаа юм.

Тэгэхээр тус урсгалын уран бүтээлийг нууцаар дамжуулан, зарж борлуулж, түгээж байгаад баригдвал цаазаар авах ял шийтгэл хүлээх аюултай бөгөөд “Өмнөд Солонгосын хэв маягаар бичиж, дуулж, ярьж байгаад илчлэгдвэл ажлын лагерт хоёр жил хүртэл хугацаагаар хоригдож магадгүй юм байна.

Өнгөрөгч 5 дугаар сард Хойд Солонгос улсын нэгэн эр Өмнөд Солонгосын урлагийн эд зүйлийг цуглуулж байсан нь баригдаж, цаазлуулжээ.

Сүүлийн жилүүдэд Ким Жон Ун дэлхийн нийтлэг соёлын урсгалаас улам зайгаа барьж, энэ тухай асуудалд хатуу арга хэмжээ авах тухай байнга хуулийн санаа боловсруулан хэрэгжүүлсээр байгаа.

Тэр ч бүү хэл нарийн жийнсэн өмдийг улс даяар хориглох хууль хүртэл батлаад байсан нь үүний илрэл бизээ.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *