Шинээр 2188 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10400 гаруй хүнээс PCR шинжилгээ авахад шинээр 2188 тохиолдол бүртгэгдэж, Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын кэйсийн тоо 76084 болжээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1498 нь Нийслэл Улаанбаатар хотод, 683 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Шинээр 496 хүн эдгэрч гарснаар нийт эдгэгсдийн тоо 56947 болж өссөн байна.
Харамсалтай нь 10 хүн халварт өвчний хүндрэлийн улмаас нас барснаар нийт нас барагсдын тоо 361 болжээ.