“Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” үйл ажиллагаагаа түр зогсоолоо
Өчигдөр нээлтээ хийгээд байсан “МИШЭЭЛ” байгаль орчин, амралтын хүрээлэн маргаашнаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоох болжээ.
Өнөөдөр ковид 19 халдварт өвчний 2188 тохиолдол бүртгэгдсэн нь 24 цагт шинээр бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол байсан тул өвчний эрсдлээс сэргийлэн ийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргажээ.
Уг байгууламжийн тухайд гэвэл Туул гол дагуу 110,000 м2 талбай дээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэжээ.
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн үндсэн зорилго нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой аж.
Тухайн хүрээлэнд:
- Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг
- Волейболын талбай
- Сагсан бөмбөгийн талбай
- Цэцгийн мандал
- Цөөрмийн эргийн тавцан
- Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт
- Голын эргийн тавцан
- Алсыг харах цамхаг
- Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг
- Түр амрах хэсгүүд тус тус байгуулагдсан байсан юм.