Улаанбаатарт 1,650, орон нутагт 613 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,263 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 78,347 болж байгаа. 2,263 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
- 1,650 нь Улаанбаатар хотод
- 613 нь орон нутагт бүртгэгдлээ.
Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.