Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулж эхэлнэ
Өнөөдрөөс жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлнэ. Ингэхдээ 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах бөгөөд нийт 43127 жирэмсэн эхийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Манай улсад энэ сарын 16-нд Файзер компанийн 84 мянган тун вакцин, 21-нд 84 мянган тун вакцин бууна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн юм. Засгийн газар 2.5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж авсан байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах цэгүүд:
1. Багануур эрүүл мэндийн төвийн А корпус
2. Багахангай эрүүл мэндийн төв
3. Баянгол 86-р цэцэрлэг
4. Баянзүрх 97-р сургууль
5. Налайх эрүүл мэндийн төв
6. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
7. Сүхбаатар 69-р цэцэрлэг
8. Хан-Уул Механик инженерийн сургууль
9. Чингэлтэй аврагч спорт хороо