Номын баярыг бүх нийтээр тэмдэглэх өдөр гэж ХУУЛЬЧЛААГҮЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам  нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Харин энэ өдрийг бүх нийтээр амрах гэж хуульчлаагүй буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмж оруулж буй ажээ.

Тодруулбал, Номын баярыг талбайн 2 өдрийн номын худалдаа бус, монгол хэл бичиг соёлын өдрүүд болгон үндэсний хэмжээнд тэмдэглэх өргөн агуулгатай юм.
Өвөр Монгол дунд сургуулиудад монгол бичгийг хориглосны эсрэг авч буй Монгол төрийн бодлогын нэг хэсэг юм. Зөвхөн номын баяр бус монгол хэл бичгээ төрийн дэмжлэгээр хойч үедээ сурталчлах, соёлын дархлааг дэмжих зорилготой хууль юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *