Гэрлийн хурдаар үнэ нь өсч буй “Арбидол” эмний төлбөрт ЭМЯ-аас 726 сая гаруй төгрөг төлжээ
Тэрбээр, “Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна.
Витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй байгаа юм бэ. Эмнэлгийн ачаалал хэтэрчихлээ, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Орны зохион байгуулалтаа дэлгэх зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх ёстой” гэв.