Хоолны газрууд долоо хоног заалны үйлчилгээ хийхгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Хоолны газрууд долоо хоног заалны үйлчилгээ хийхгүй. Түүнчлэн нас баралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эмчилгээний тактикийг өөрчлөхөөр болсон. Мөн Улсын онцгой комиссоос аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа.

Мөн бас нэгэн чухал шийдвэр гарсан нь Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн. Наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *