УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЭХНЭРЭЭ ЗОДЖЭЭ
Нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн эхнэрээ зодсон талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаад байна. Тэгвэл уг УИХ-ын гишүүн нь Ж.Мөнхбат байжээ.
Тодруулбал, Өнөөдөр /2021.06.16/ 04.00 цагт цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн эхнэрээ зодсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж, шалгалт хийжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Шалгаж байна” гэх тайлбар өглөө. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.