Шинээр 2642 халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Өнгөрсөн хорин дөрвөн цагийн хугацаанд нийт 2642 хүний салбарын шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 85770 болжээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1733 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол, 908 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Харин шинээр таван зуун ерэн хоёр хүн эдгэрч гарсан байна.
Харамсалтай нь өнгөрсөн хорин дөрвөн цагийн хугацаанд гучин долоогоос ерэн таван насны арван нэгэн хүн өвчний хүндрэлээр нас баржээ.