Д.Цэцгээ: Ж.Мөнхбат миний охиныг удаа дараа зодсон нь үнэн боллоо
Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч, Хан Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр уг үйлдлийг гаргахдаа тэрээр согтуу байжээ.
Харин энэ асуудлын талаар түүний хадам ээж Д.Цэцгээ цахим хуудаснаа бичлээ.
Тэрээр “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээн нийтэлжээ.